CES 2018: Самсунг 146 инч MicroLED ТВ-гээ зарлалаа

Энэ 7 хоногт дэлхийн хамгийн том технологийн үзэсгэлэн CES эхэлж байна. Самсунг корпораци өөрсдийн шинэ бүтээл 146 инчийн MicroLED ТВ-гээ танилцууллаа. Энэхүү ТВ-ийн нэр нь “The Wall” (Хана) юм.

Мөн тэд энэ ТВ-гээ “дэлхийн анхны модулар ТВ” гэдгийг онцолсон. Модулар гэдэг нь хэрэглэгчид ТВ модулиудыг нэмж хассанаар, томруулж жижигрүүлэх боломжтой, ингэснээр интерьер зохион байгуулалтдаа тохируулан хүссэн инчийн ТВ-гээ бүтээх боломжтой болж байна.

MicroLED технологийн онцлог гэвэл сая сая бяцхан LED тус бүрдээ гэрэлтэх бөгөөд, ингэснээр гайхалтай өндөр контраст, гүн хар өнгийг үзүүлж чадна. LED бүр гэрэлтэж өнгө ялгаруулах тул уламжлалт арын нэгдсэн гэрэлтүүлэг шаардлагагүй болжээ. Үндсэндээ LG-гийн OLED технологитой төстэй зарчмаар ажиллаж байна.

Самсунг “Хана”-ыг зах зээлд өргөн нэвтрүүлэх сонирхолтой байгаа бөгөөд, одоогоор үнэ, үзүүлэлт, бусад нарийн деталиуд тодорхойгүй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн