Home Бусад Нинтендогийн шинэ тоглоом: Labo

Нинтендогийн шинэ тоглоом: Labo

177
0
SHARE

Sony, Microsoft компаниуд хүч чадал, бодит мэт дүрслэлийг харуулахыг зорьдог бол, Nintendo гэр бүлээрээ хөгжилдөх, олуулаа тоглох чиглэлийг сонгож, амжилт олж байгаа билээ.

Нинтендо компани өөрсдийн шинэ тоглоомоо зарласан нь Nintendo Labo байлаа. Энэ нь DIY (өөрөө хий) картон хавтангууд юм. Гайхалтай биш гэж үү? Картон хавтангуудаар та загасчны уурга, төгөлдөр хуур, эсвэл робот хувцас ч хийх боломжтой. Хийсэн бүтээлдээ Joycon-уудаа угсарч, цоо шинэ мэдрэмжийг мэдрэх ажээ. Labo-гийн зорилго нь хүүхэд багачуудыг видео тоглоомд илүү бүтээлч байдлаар хандуулах юм байна.

Labo тоглоомын уриа “Бүтээ, тогло, нээ”. Картоноор тоглоомоо угсарлаа, тоглолоо, хөгжилдлөө, эцэст нь уг механизм яаж ажиллаж байгааг хангалттай харж мэдэрсэн байх болно. Энэ нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх юм.

Labo багц нь урьдчилан бэлдсэн картон хавтангууд болон Switch картрижээс бүрдэнэ. Картрижийг консол руу оруулсны дараа дэлгэц дээр зааварчилгаа гарах бөгөөд, зааврыг даган, Toy-Con угсрах ажиллагаа эхлэх юм. Дашрамд, картон хавтангуудаар угсрах тоглоомуудыг Toy-Con хэмээн аль хэдийнэ нэрийджээ. Энэ тоглоомыг эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглоход тун тохиромжтой гэнэ.

Nintendo Labo 4-р сарын 20-нд худалдаанд гарна. 69.99$-ийн багцад төгөлдөр хуур, удирдлагатай машин, загасны уурга угсрах Toy-Con болон, Switch карт багтана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here